Шууд Chart

Түлэнхийн тасаг түрээсийн байрнаасаа дахин нүүнэ

2014-09-04 15:03:54

ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг түрээсийн байрнаасаа дахин нүүхээр боллоо. Өмнө нь тус тасаг 3-4 удаа нүүж байсан удаатай. Өнөөдрийн байдлаар тус тасаг “Мөнгөн гүүр” эмнэлгийн байрыг түрээсэлж, зориулалтын бус орчин нөхцөлд үйлчилгээ явуулж байгаа юм.

ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Р.Энхсайханы мэдээлснээр Түлэнхийн тасгийг ирэх 15-ны өдрийн дотор “Мөнгөн гүүр” эмнэлгээс гарахыг хүссэн шаардах хуудас ирсэн аж.
Одоогоор түлэнхийн тасаг хаана очих нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар үргэлжлүүлэн оройн Тусгал хөтөлбөрөөр сонсоорой.

Түлэнхийн тасаг түрээсийн байрнаасаа дахин нүүнэ   
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй