Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, тушаал шийдвэрүүдийн хэрэгжилтийг танилцууллаа.
Засгийн газрын бүтэц шинэчлэгдэж, Боловсролын яамны шинэ бүтэц батлагдсанаас хойш Боловсролын сайдын А тушаал 121 гарснаас хэрэгжилт тайлагнах 9, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын А тушаал 53 гарснаас хэрэгжилт тайлагнах 11 тушаал байна.
Үүнээс 7 нь бүрэн хэрэгжсэн, 13 нь хэрэгжих шатандаа үргэлжилж байгаа юм. Мөн 7 журамд нэмэлт өөрчлөлт орох болон шинээр батлагдсан байна.
Цаашид батлагдсан журам, тушаал шийдвэрийн ил тод байдлыг сайтар хангаж, хэрэгжилтийг цаг тухайд нь нээлттэй тайлагнахыг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албаныханд даалгав гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

| Журам, тушаал шийдвэрийн ил тод байдлыг сайтар хангаж, хэрэгжилтийг нээлттэй тайлагнана | ||
| Үзсэн: 720 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.