Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2024 оны эхний хагас жилийн байдлаар иргэдийн хүний эрхийн боловсрол, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 207 удаагийн 404 цагийн сургалтад 12023 оролцогчийг хамруулж, 738 иргэнд 198 цагийн хүний эрхийн зөвлөгөө өглөө.
Улмаар нийслэл, дүүргээс 701, аймаг орон нутгаас 194 буюу нийт 939 өргөдөл, гомдол хүлээн авав.
Энэ хүрээнд гомдол, мэдээллийн мөрөөр 25 удаагийн, Комиссын гишүүний санаачилгаар 41 буюу нийт 66 хяналт шалгалт хийж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах чиглэлээр Комиссын гишүүний 3 зөвлөмж холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.
Түүнчлэн хууль тогтоомж, эрх зүйн 32 актад 162 санал хүргүүлсэн бол 17 судалгаа, 16 дүн шинжилгээний 10 ажил гүйцэтгэлээ гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ.
| ХЭҮК: 738 иргэнд 198 цагийн хүний эрхийн зөвлөгөө өглөө | ||
| Үзсэн: 641 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.