Шууд Chart

Амралтын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

2024-10-09 17:09:48

Энэ амралтын өдрүүдээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурах талаар Цаг уурын байгууллагаас мэдээлсэн.

Тодруулбал, бямба гарагт Монгол-Алтайн уулархаг нутгаар, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Түүнчлэн ирэх даваа гарагаас баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи аравдугаар сарын 12-нд Ховдын нутгаар секундэд 18-20 метр, аравдугаар сарын 13, 14-нд Алтайн уулархаг нутаг говь тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Нойтон цас, цас орж даваа гарагаас ихэнх нутгаар хүйтрэх тул замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.


Амралтын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 4414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй