Шууд Chart

2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын бүртгэл эхэллээ

2024-10-10 09:47:33

2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын бүртгэл eyesh.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2024 оны 10-р сарын 10-ны өглөө 09:00 цагт эхэлж, 11-р сарын 10-ны өдрийн 18:00 цагт дуусна.

Шалгуулагчид элсэлтийн шалгалтад бүртгүүлэхдээ:

Зөвхөн өөрийн и-мэйл хаяг болон утасны дугаараа ашиглана.

3х4 хэмжээтэй цээж зургаа файлаар оруулна /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд БҮТ-өөс зургийг устгах ба устгасан тохиолдолд дахин зөв зургаа оруулна/

Шалгалт өгөх аймаг, хотоо өөрөө сонгоно.

Монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.

Элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна. /Бүртгэлийн хугацаанд хичээлээ сонгож төлбөрөө төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажихыг анхаарна уу/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадалгаа, тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

Элсэлтийн шалгалтын шалгуулагчид та бүхэн мэргэжлийн сэтгэл зүйчээс сэтгэл зүйн зөвлөгөө авах бол БҮТ-ийн чатботоор сэтгэл зүйчтэй холбогдох боломжтой гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. 


2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын бүртгэл эхэллээ   
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй