Энэ сарын 14-ний өдрийн байдлаар гаргасан ой, хээрийн түймэр гарах аюулын үнэлгээгээр ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байна.
Аравдугаар сар гарсаар хур тунадас бага орж, салхи шуурга ихтэй өдрүүд үргэлжилсээр байгаа нь хуурайшил ихсэх гол нөхцөлийг бий болгож байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн.
Тиймээс ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй байгаатай холбогдуулан хуурайшилт ихтэй эдгээр бүс нутагт ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой, хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.

| Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс сэргийлнэ үү | ||
| Үзсэн: 847 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.