Шууд Chart

2024 оны эхний 9 сард бүх төрлийн тээврээр 95.2 сая тонн ачаа тээвэрлэжээ

2024-10-15 16:02:40

Энэ оны эхний 9 сард бүх төрлийн тээврээр 110.6 сая зорчигч тээвэрлэлээ.
Үүнээс автотээврээр 107.2 сая зорчигч, агаарын тээврээр 1.7 сая, төмөр замаар 1.6 сая зорчигч тээвэрлэсэн байна.
Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.5 хувийн өсөлт үзүүлжээ.
Тэгвэл 2024 оны эхний 9 сард бүх төрлийн тээврээр 95.2 сая тонн ачаа тээвэрлэлээ. Үүнээс автотээврээр 62.9 сая тонн ачаа, төмөр замаар 32.3 сая тонн ачаа, 7.6 мянган тонн ачааг агаарын тээврээр тээвэрлэлээ.
Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.  
 

2024 оны эхний 9 сард бүх төрлийн тээврээр 95.2 сая тонн ачаа тээвэрлэжээ  
Үзсэн: 935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй