Шууд Chart

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзав

2024-10-16 16:34:21

Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга, Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа нарын хамт УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатар нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багш нарын цалинг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын тогтолцоо, тэтгэвэр тэтгэмжийн талаар санал солилцов.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн захирал, удирдах ажилтнуудыг шилжүүлэн ажиллуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, уулзалтаар ярилцсан дээрх чиглэлүүдэд хамтран ажиллахаар боллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

 


Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзав  
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй