Шууд Chart

Гал түймрийг өчигдөр 23:38 цагт бүрэн унтраажээ

2024-10-18 10:52:55

Өчигдөр буюу 2024 оны аравдугаар сарын 17-нд Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллын байранд айлд гал түймэр гарсан дуудлага Онцгой байдлын байгууллагад 22:22 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж 7, 8 давхарт айлын тагтны хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 23:26 цагт зогсоосон.

Гал түймрийг 23:38 цагт бүрэн унтраалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 


Гал түймрийг өчигдөр 23:38 цагт бүрэн унтраажээ   
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй