Шууд Chart

“Зайнаас тандан судлалын хиймэл дагуулын SAR мэдээг ашиглах боломжууд” сэдэвт сургалт болж байна

2024-10-18 12:28:19

Онцгой байдлын ерөнхий газраас “Эрхэт инноваци” ХХК, “Synspective” ХХК-тай хамтран гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зайнаас тандан судлалын Strix, Sentinel-1, Alos, CSK хиймэл дагуулын SAR мэдээг хэрхэн ашиглах талаар онолын мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна.

Ингэснээр хиймэл дагуулын SAR мэдээг ашиглан газрын гадаргуугийн өөрчлөлтийг судлах, үерт автсан газрыг илрүүлэх, усны түвшин хэмжих, газрын гадаргуугийн өндрийн тоон загвар боловсруулах мэдлэг чадварыг оролцогчид олж авах юм.

Сургалтыг “Синспекти” ХХ-ийн ажилтан доктор Капил Малик, Доктор Элизабет Вонг нар зааж байна.

Сургалтад Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Усны газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хөдөө аж ахуйн их сургуулийн мэргэжилтэн, алба хаагчид хамрагдаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


“Зайнаас тандан судлалын хиймэл дагуулын SAR мэдээг ашиглах боломжууд” сэдэвт сургалт болж байна   
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй