Шууд Chart

Боловсролын салбар дахь хөрөнгө ашиглалтын менежментийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ

2024-10-18 13:14:29

Боловсролын яам, Хөрөнгийн менежментийн төв хамтран “Боловсролын салбарын төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, хувийн хэвшлийн боловсролын салбар дахь оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлээс сэргийлэх оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу хамтран ажиллах талаар хэлэлцэв.

Уулзалтад Боловсролын яам, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагууд, шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэг, барилга байгууламжийн гүйцэтгэгч байгууллага, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, ашиглалтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс боловсролын салбар дахь ашиглалтын менежментийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх оновчтой эхлэлийг тавьж байгааг онцолж байв. Боловсролын яамны төлөөллүүд уулзалтаас гарсан санал санаачилгыг дэмжинэ гэдгээ илэрхийлж, сургалтын ээлтэй орчныг бүрдүүлэх ажлуудыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Боловсролын реформ”-ын нэг хэсэг болохыг дурдлаа гэж Боловсролын яамнаас мэдээллээ.


Боловсролын салбар дахь хөрөнгө ашиглалтын менежментийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй