Шууд Chart

КОИКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2024-10-22 13:22:14

Боловсролын сайд П.Наранбаяр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОИКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Жу Хэйн Нанг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал солилцов.

Боловсролын яам болон КОИКА нь Монгол Улсын боловсролын салбарт шинээр 7 төсөл хэрэгжүүлэхээр 2022 онд хэлэлцээр байгуулсан. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, ШУТИС-д Хот төлөвлөлт, инженерийн тэнхим байгуулах, ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдааг сайжруулан хүний нөөцийг бэхжүүлэх, Монгол-Солонгосын Политехник коллежийн хүчин чадлыг сайжруулах зэрэг төслүүдийг шинээр эхлүүлэх болон үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

КОИКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан хоёр байгууллага олон жил үр дүнтэй хамтран ажиллаж байгааг дурдаж, цаашид ч мөн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэн, БНСУ-ын салбар бүрийн сайн дурын ажилтнуудыг Монгол Улсалд ажиллуулахаар төлөвлөж буйгаа мэдээллээ. Мөн ерөнхий боловсролын 10 сургуульд хэрэгжүүлж буй хоол үйлдвэрлэлийн орчныг сайжруулах төслийг 2025-2026 оны хичээлийн жил эхлэхээс өмнө бүрэн дуусгах, хоол үйлдвэрлэлийн хүний нөөц бэлтгэх төв байгуулах, сайн дурын ажилтнуудыг хөдөө, орон нутагт илгээхэд Боловсролын яамнаас дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улс, БНСУ-ын Боловсролын яамд хоорондын бодлогын уулзалт тогтмолжиж байгааг дурдаж, сайн дурын ажилтнууд улс хоорондын гүүр болж, хамтын ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулдаг учраас дэмжинэ гэдгээ илэрхийлэн, төсөл хөтөлбөрүүдэд нягт хамтран ажиллана гэв гэж Боловсролын яамнаас мэдээллээ.  


КОИКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй