Шууд Chart

Монгол Улсын Консерваторын ахмад багш нартай уулзав

2024-10-23 11:31:58

Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улсын Консерваторын ахмад багш нартай уулзав.

Консерватор нь 1937 онд Уран сайхны сургууль нэртэй байгуулагдсанаасаа хойш Монголын урлагийн боловсролын системийг төлөвшүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн хөгжмийн мэргэжлийн дээд боловсролын байгууллага юм.

Их сургуульд багшлах мэргэжлийн хөгжимчдөд урлагийн доктор зэрэг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, урлагийн сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг зохицуулах, Консерваторт хөгжмийн багш бэлдэх хөтөлбөрийг бий болгохдоо консерваторын төгсөгчдөөс элсэлт авах гэх мэт саналыг ахмад багш нар хэлэв.

Боловсролын сайд П.Наранбаяр саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлээд, хөгжим, урлагийн боловсрол өндөр ач холбогдолтойг онцоллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 


Монгол Улсын Консерваторын ахмад багш нартай уулзав  
Үзсэн: 433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй