НҮБ-ын төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гоос БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулж буй “Насан туршийн боловсролын гол төлөөлөгч болох хотуудыг чадавхжуулах” сургалтад Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын мэргэжилтнүүд болон аймаг, дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн захирлууд хамрагдаж байна.
Сургалтад 12 орны төлөөлөл хамрагдан оролцож, “Суралцагч хот” төслийн явцыг танилцуулан, туршлага хуваалцаж, дараагийн алхам, санал шийдлийг тодорхойлж байгаа юм.
Тухайлбал, насан туршийн боловсролыг дэмжих бодлого, суралцагч хотуудыг бий болгоход насанд хүрэгчдийн албан, албан бус болон амьдралын орчноос суралцахуйн боловсролын тэгш хүртээмж, "Суралцагч хот"-уудад тулгарч буй асуудал бэрхшээл болон шийдэл зэрэг чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.


| Насан туршийн боловсролын гол төлөөлөгч болох хотуудыг чадавхжуулах сургалтад хамрагдаж байна | ||
| Үзсэн: 512 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.