“Гарьдманлай” эмнэлгийн захирал, Анагаах ухааны клиникийн профессор, мэс засалч, эрэгтэйчүүдийн эмч З.Цэгмэдтэй ярилцлаа.
-Монгол эрчүүдийн эрүүл мэнддээ тавих анхаарал сул байдаг. Эмнэлэгт хандахаар бол найз нөхөд, танилуудаасаа л асуудаг, ихэнх нь таныг зааж өгдөг юм билээ. Ер нь Монголд олон жил ажилласан туршлагатай эрэгтэйчүүдийн эмч хэр олон байдаг вэ. Таны хувьд яагаад эрэгтэйчүүдийн өвчин судлалаар мэргэшихээр шийдсэн бэ?
-Би 1988 онд тухайн үеийн Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн. Би 1982 онд ерөнхий боловсролын сургууль төгсөөд АУДС-д элсэхэд тухайн жилийн эрэгтэй элсэгч нарыг Батлан хамгаалах яамны нэр дээр нэг анги байгуулж, сургасан. Анагаахад охид түлхүү сурдаг бол манай анги дан эрчүүд, зургаан жил сурсны ард 25 эрэгтэй оюутан төгсөж байлаа. Оюутан байхдаа хээрийн бэлтгэлд явах, Цэргийн төв эмнэлэгт дадлага хийх зэргээр цэргийн амьдрал хөл тавьж, дэслэгч цолтой төгссөн. 1988 онд Налайхын цэргийн анги, дараа нь Эрдэнэтэд Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хуваарилагдсан. Цэргийн ангид ажиллаж байхдаа цэргүүдэд үзлэг шинжилгээ хийнэ. Тухайн үед л Монголд эрэгтэйчүүдийн мэргэжлийн эмч хэрэгтэй гэдгийг олж харсан юм. 1989 онд би мэс заслын эмчээр резидентэд сурч, өөрийн хүсэлтээр Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбараас гарсан.
Анх анагаахад элсэхдээ эрэгтэйчүүдийн эмч болох зорилго байгаагүй. Оюутан болоод, их сургуулиа төгсөөд цэргийн анги, нэгтгэлийн алба хаагчидтай ажилласан. 1992 онд Польш улс руу явж эрэгтэйчүүдийн эмнэлэгт нэг жил гаруй хугацаанд ажиллаж, туршлага хуримтлуулсан. Тэр эмнэлгээс санаа авч 1998 онд “Гарьдманлай” эмнэлгээ байгуулснаас хойш 20 гаруй жил эрэгтэйчүүдийн өвчин судлалаар ажиллаж байна. Тухайн үед Монголд нөхөн үржихүйтэй холбоотой өвчин, өөрчлөлт мөн эрчүүдийн сэтгэлзүйтэй холбоотой асуудалд үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийдэг эмнэлэг, эмч байгаагүй. Тиймээс би Москвад очиж антрологи буюу эрэгтэйчүүдийн өвчин судлалын мэргэжлийг 2000 онд эзэмшсэн.
Дараа нь анагаахын их, дээд сургууль, яам руу хүсэлт, бичиг хүргүүлснээр одоо анагаахын их, дээд сургуулийн дипломын дараах сургалтаар эрэгтэйчүүдийн эмч Монголдоо бэлтгэдэг болсон.
-Антрологийн мэргэшсэн эмчгүй байх үед эрчүүд хаана үзлэг, шинжилгээнд хамрагддаг байсан бэ?
-Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Урологийн тасаг (одоогийн Урологи, антрологийн тасаг) гэж байсан. Өмнө нь урологийн эмч нар эрэгтэйчүүдийн эмчийн үүргийг давхар гүйцэтгэж байсан. Бэлгийн замын өвчний шинжилгээ, эмчилгээ хийлгэх гэж байгаа эрэгтэйчүүд Халдварт өвчин судлалын үндэсний төвд, түрүү булчирхай нь өвдөж, шээс нь хаагдсан өвчтөнүүд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологийн тасагт ханддаг байсан. Урологийн эмч нар эрэгтэй, эмэгтэй өвчтөнүүдийн бөөр, шээсний замын өвчлөлийн үзлэг эмчилгээг хийдэг. Харин нарийсгасан буюу зөвхөн эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйг судалдаг шинжлэх ухаан бол антрологи юм. Монголд антрологийн эхлэлийг тавьсан, өнөөгийн түвшинд хүрэхэд нь оролцсон гэдгээрээ тодорхой хэмжээнд бахархдаг. Учир нь анх эмнэлгээ нээж байхад нийгэмд антрологийн талаар ойлголтгүй байсан үе л дээ. Яагаад гэхээр эрэгтэйчүүдийн өөр эмнэлэг байдаггүй байсан. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар олон жил ажилласан Баясгалан улсын зардлаар Сингапурт, би өөрийн зардлаар Москвад эрэгтэйчүүдийн эмчээр сурсан юм. Бид нар эрэгтэйчүүдийн өвчин судлалыг Монголд нутагшуулах талаар хөөцөлдөж, Монголын анагаахын их сургуульд эрэгтэйчүүдийн эмч бэлтгэх хүртэл нэлээд зүтгэл гаргасан. Үр дүнд нь заавал гадаадын улс руу явж, эрэгтэйчүүдийн эмч мэргэжил эзэмших шаардлагагүй болсон.
-Танай эмнэлэг анх нээгдэхдээ хэр их ачаалалтай ажиллаж байв?
-Би эмнэлэгтээ эрэгтэйчүүдийн эмчээр ганцаараа л ажилладаг байлаа. Өглөө 08:00 цагт ирээд оройн 20:00 хүртэл 50-60 хүнд үзлэг хийнэ. Анхны эрэгтэйчүүдийн эмнэлэг болохоор сонин, хэвлэлээс сэтгүүлчид уулзахаар ирнэ. Би гараад яриа өгчих завгүй л ажилладаг байлаа. Тухайн үедээ түрүү булчирхайн үзлэг, шинжилгээ хийдэг анхны мэргэжлийн эмнэлэг байсан учраас эрэлт хэрэгцээ их байсан. Мөн эрэгтэйчүүдийн бусдаас нуудаг сэдвийг хөнддөг учраас хажуудаа сувилагчгүй ганцаарчилсан үзлэг хийдэг. Үзлэгээ ингэж явуулах ёстойг Польш улсаас сурсан. Учир нь тухайн үед Монголд эрэгтэйчүүд урологийн эмчид үзүүлэхэд тухайн өрөөнд 2-3 эмч мөн сувилагч, асрагч сууж байх тохиолдол гардаг байсан.
-Та үзлэг, шинжилгээ хийхээс гадна давхар сэтгэл зүйчийн үүрэг гүйцэтгэдэг байжээ?
-Ер нь эрэгтэйчүүдийн сэтгэлзүйтэй холбоотой олон өвчин байдаг. Эрчүүд харахад гүндүүгүй юм шиг хэрнээ сэтгэлзүй нь маш эмзэг байдаг. Эмэгтэйчүүдийн сэтгэлзүй эрчүүдийнхээс хамаагүй өөр. Эмэгтэй хүн сэтгэлийн гэмтэл авсан бол уйлаад, найзтайгаа утсаар яриад гаргачихна. Эрэгтэй хүний хувь сэтгэлийн гэмтэл нь дотроо бүгшээд тэр өвчнөө бүр нойргүйдэл, хоолны дуршилгүй болтлоо хүндрүүлдэг. Тийм учраас эрэгтэйчүүдийн эмч нар маш сайн сэтгэл зүйч нар байдаг. Өвчтөнийхөө асуудлыг сонсоод ямар арга хэмжээ авах ёстойг хэлээд өгөх нь эмнээс илүү эмчилгээ болох тохиолдол бий.
Монгол эрчүүд гэр бүлээ авч явах, эдийн засгийн ачаалал, зарим тохиолдолд эхнэрийн талын гэр бүлээс ирдэг тодорхой хэмжээний дарамт зэргээс үүдэн маш их хэмжээгээр стресстдэг. Үүнээс үүдэн эрчүүдэд бэлгийн үйл ажиллагааны алдагдал тохиолддог. Өөрөөр хэлбэл сэтгэлзүйн гэмтэл авсан тохиолдолд болон элдэв асуудлууд, стрессээс үүдэн бие организм нь мууддаг. Нийгэмд үүнийг мэддэггүй. Энэ хүн эрэгтэй хүн юм чинь үг даах ёстой гэж боддог. Бэлгийн үйл ажиллагааны алдагдал эрт эмчид, эмнэлэгт халдсан тохиолдолд 100 хувь эмчлэгддэг өвчин. Энэ төрлийн өвчнийг манай эмнэлэг эмчилдэг.
-Эмнэлгээ нээсний ард саад бэрхшээл тулгарч байв уу?
-Эрх бүхий байгууллагуудаас хяналт, шалгалт ойр ойрхон ирдэг байсан. Эрүүл мэндээр, ХӨСҮТ-д үзүүлж болох өвчнөөр бизнес хийх гэж байна гээд 2-3 ч удаа эмнэлгээ хаалгасан тохиолдол бий. Тэр бүрт антрологийн шинжлэх ухааныг тайлбарлаж ойлгуулж ирсэн. Анх кабинет байсан бол одоо 35 ортой, клиникийн нэгдсэн лабораторитой, мэс заслын тасагтай, эмнэлэг болж өргөжсөн.
-Танай эмнэлгийн ихэнх эмчилгээ, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй авах боломжтой болсон юм билээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Энэ оны гуравдугаар сард Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гуравдугаар тогтоол гарснаар иргэд үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр манай эмчилгээ үйлчилгээг авах боломжтой болсон. Тухайлбал, дээрх шийдвэр гарахаас өмнө бэлэг эрхтэний судас бүдүүрэх өвчний хагалгааг 2.8 сая төгрөгөөр хийдэг байсан бол одоо эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийдэг болсон. Мөн эрчүүдийн хөвч таслах хагалгаа, төмсөгний усжилт, үрэвсэл, түрүү булчирхайн хагалгаа, түрүү булчирхайн эмийн эмчилгээ зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж байгаа. Гэхдээ дээрх эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой болсныг зөвхөн мэдээлэлд ойр хүмүүс л мэдэж, манайд хандаж байна гэж ажиглагдсан.
-Эрчүүдийн хамгийн ихээр сонирхдог хөвч таслах хагалгааг эрүүл мэндийн даатгалаар 100 хувь үнэ төлбөргүй хийлгэж болох юм байна?
-Манай эмнэлэг 2008 оноос хөвч таслах хагалгааг хийж эхэлсэн бөгөөд 6-90 насны эрэгтэйчүүд хийлгэх боломжтой. Энэ хагалгааг өмнө нь олон жил төлбөртэй хийж ирсэн болохоор эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой болсон гэдгийг эрчүүд төдийлөн мэдээгүй байх шиг байна.
АНУ-д бол дөнгөж төрсөн эрэгтэй нярайд хөвч таслах хагалгаа хийдэг. Бид АНУ-д ашигладагтай адил нэг удаагийн мэс заслын багажаар тус хагалгааг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж байгаа.
-Эрчүүдийн дунд ямар өвчин хамгийн их зонхилдог вэ?
-Нэн түрүүнд хэлэхэд түрүү булчирхай маш өвчлөмтгий эрхтэн. Жишээлбэл, хамрын ханиад хүрэхэд л түрүү булчирхай үрэвсэнэ.
Шээс давсгаар дамжин шээсний сүвээр гардаг. Түрүү булчирхай шээсний сүвийг ороосон байрлалтай байдаг. Түрүү булчирхайн өвчлөл заримдаа шинж тэмдэггүй явагддаг, энэ үедээ сорвижоод хатуурч бүр давсгандаа гуурс залгуулах эрсдэл үүсдэг.
-Хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч?
-Нэгдүгээрт, хувь хүн эрүүл мэндийн тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, эрт үед нь мэргэжлийн эмчид хандах ёстой. Гуравдугаарт, жирийн өвчнүүдээс зайлсхийх хэрэгтэй. Жишээлбэл, дандаа ханиад хүрэх, ханиадаа дутуу эмчилбэл түрүү булчирхай өвдөнө. Бэлгийн замын өвчин тусвал түрүү булчирхай шууд өвдөнө. Бөөр, уушгины өвчин мөн бие дээр гарсан яр шархаа тоохгүй яваад байвал түрүү булчирхайгаа өвтгөж байна л гэсэн үг. Учир нь бактери шээсээр ялгардаг учир үрэвсэл, идээт үрэвсэл хамгийн түрүүнд түрүү булчирхайг өвтгөдөг. Ер нь эрэгтэй хүн өөртөө маш их хайртай байх хэрэгтэй. Ханиад туссан ч тоолгүй яваад байлгүй маш шуурхай эмчлэх ёстой.
-Хоол хүнс, хувцаслалтын тал дээр эрчүүдэд юу гэж зөвлөх вэ?
-Хувцаслалтын тал дээр даарч, ялангуяа доороосоо даарч болохгүй. Шээсний сүв мяндсан утас шиг л хэмжээтэй. Жишээ нь, настай эрчүүд бол халуун өдөр хүйтэн элсэн дээр суугаад л шээс нь хаагдчих тохиолдол бий. Мөн архи дарс хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хэт хүйтэн буюу мөстэй ус, ундаа түрүү булчирхайд сөргөөр нөлөөлж, цочроодог. Нэмж зөвлөхөд хэт халуун хоол, цай хүний эрүүл мэндэд муу. Хэт хүйтэн хоол хүний биед зохисгүй. Тиймээс бүлээн хоол, цай, ундаа ус хэрэглэж дадвал сайн.
2023 он.
| З.Цэгмэд: Эрэгтэй хүн өөртөө маш их хайртай байх хэрэгтэй | ||
| Үзсэн: 7031 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.Ц.Идэрбат: Агро Секторт зөвхөн хөрөнгө бус, техн..
Улс төр 1 цаг 1 минутын өмнөХиймэл оюун ухааны туслах багш багшийн ажлын ача..
Нийгэм 1 цаг 21 минутын өмнөЦ.Сандаг-очир: Байгаль хамгааллын салбарт 100 са..
Улс төр 2 цаг 30 минутын өмнө“Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг су..
Улс төр 2 цаг 49 минутын өмнө500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зор..
Эдийн засаг 3 цаг 49 минутын өмнөБ.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот ..
Улс төр 3 цаг 9 минутын өмнөӨнөөдрийн байдлаар нийслэлд цахилгаан автомашин ..
Нийгэм 3 цаг 26 минутын өмнөБНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Их Сургуулийн ..
Улс төр 4 цаг 41 минутын өмнөЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан
Байгаль орчин 4 цаг 12 минутын өмнөCOP17: Цэнхэр бүсэд VENUE COC шуурхай удирдлагын..
Нийгэм 4 цаг 14 минутын өмнөЦ.Идэрбат: “Үндэсний Ногоон Лаб” платформоос ..
Улс төр 5 цаг 35 минутын өмнөЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууды..
Улс төр 5 цаг 44 минутын өмнөСОР17: “Үндэсний Ногоон Лаб” платформоос шалгарс..
Эдийн засаг 5 цаг 23 минутын өмнөУ.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орх..
Улс төр 6 цаг 42 минутын өмнөСОР17: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын ..
Улс төр 7 цаг 31 минутын өмнөИрэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Байгаль орчин 7 цаг 4 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч болон COP17-ын хүндэт з..
Улс төр 7 цаг 5 минутын өмнөЯпоны Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний ком..
Нийгэм 7 цаг 15 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын..
Улс төр 7 цаг 20 минутын өмнөШонхор шувуу барих гэрээг цуцаллаа
Нийгэм 7 цаг 25 минутын өмнөТЦА-наас сэрэмжлүүлж байна
Нийгэм 8 цаг 36 минутын өмнөТарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье
Танин мэдэхүй 8 цаг 39 минутын өмнөОйн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түн..
Улс төр 8 цаг 44 минутын өмнөНҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 д..
Улс төр 8 цаг 3 минутын өмнөУ.Хүрэлсүх “Бүх нийтийн ариун цэвэр, ус хангамжи..
Улс төр 8 цаг 6 минутын өмнөБНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролц..
Улс төр 8 цаг 27 минутын өмнөГадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын ЕНБД-ын..
Улс төр 9 цаг 30 минутын өмнөУгтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг хол..
Улс төр 9 цаг 34 минутын өмнөТээврийн цагдаагийн албанд согтуугаар тээврийн х..
Нийгэм 9 цаг 37 минутын өмнөCOP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, ..
Улс төр 9 цаг 40 минутын өмнөГазар дэлхийгээ сэргээх нь өөрсөдтэйгөө, бие бие..
Улс төр 9 цаг 15 минутын өмнөАлба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж..
Нийгэм 9 цаг 25 минутын өмнөЦ.Сандаг-Очир НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Г..
Улс төр 10 цаг 52 минутын өмнөCOP17: Өнөөдөр “Санхүүжилтийн өдөр”-өөр үргэлжилнэ
Улс төр 10 цаг 2 минутын өмнөЦагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигд..
Нийгэм 10 цаг 4 минутын өмнө“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд..
Нийгэм 10 цаг 19 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх..
Нийгэм 11 цаг 51 минутын өмнөЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Байгаль орчин 12 цаг 58 минутын өмнөМонгол Улсын Төрийн дуулал
Энтертайнмент 13 цаг 18 минутын өмнө“Долоо хоногийн тойм” мэдээллийн хөтөлбөр /2026...
Нийгэм 2026-08-23 20:01IUCN: Монголчууд байгаль хамгааллын ур ухаанаа ү..
Нийгэм 2026-08-23 15:31Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга О..
Нийгэм 2026-08-23 15:26ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан
Байгаль орчин 2026-08-23 15:19Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууды..
Нийгэм 2026-08-23 14:27“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд хүүхэд, гэ..
Нийгэм 2026-08-23 13:17Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Нийгэм 2026-08-23 13:05Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтр..
Нийгэм 2026-08-23 12:38НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хороолол..
Нийгэм 2026-08-23 12:26COP17: 500 гаруй сайн дурын идэвхтэн цэнхэр, ног..
Нийгэм 2026-08-23 12:00COP17: Ногоон бүс өнөөдөр “Тэсвэрлэх байдлын өдө..
Нийгэм 2026-08-23 11:50Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологи..
Улс төр 2026-08-23 11:31АНУ-ын тэнгисийн хүчний нисэх онгоц Тайванийн хо..
Дэлхийд 2026-08-23 11:16"Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Монгол Улс..
Улс төр 2026-08-23 11:08НҮБ-ын тэргүүнийг сонгох урьдчилсан өрсөлдөөнд Г..
Дэлхийд 2026-08-23 10:57"Тикток" АНУ дахь хүүхдийн нууцлалын хэргийг 400..
Дэлхийд 2026-08-23 10:52БНСУ-д 18992 Монгол оюутан суралцаж байна
Нийгэм 2026-08-23 10:38Булган-Байтаг боомт чиглэлийн авто замын төслийн..
Нийгэм 2026-08-23 10:34Хархорум хотын тогтвортой хөгжлийн бодлого, төлө..
Нийгэм 2026-08-23 10:31COP17 бага хурлын үеэр ХББОСЯ-аас "Тогтвортой дэ..
Улс төр 2026-08-23 10:28Монголчууд адууны ивээл бар, нохой өдөр унагаа т..
Нийгэм 2026-08-23 10:15"Нүүдэлчин" дэлхийн соёлын наадамд 1100 гаруй өв..
Нийгэм 2026-08-23 10:12"Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор"-ыг ЮНЕ..
Нийгэм 2026-08-23 10:09“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Дархан-Уул..
Нийгэм 2026-08-23 09:59ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Байгаль орчин 2026-08-23 09:43Монгол Улсын Төрийн дуулал
Энтертайнмент 2026-08-23 06:09Монгол Улсын Төрийн дуулал
Энтертайнмент 2026-08-23 05:58"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр /2026.08.22/
Нийгэм 2026-08-22 20:01“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүү..
Энтертайнмент 2026-08-22 16:38Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн инс..
Улс төр 2026-08-22 14:50ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан
Байгаль орчин 2026-08-22 14:33Монголын бэлчээрийн экосистемийг нүүрстөрөгчийн ..
Улс төр 2026-08-22 13:05Хүннүгийн язгууртны хамгийн том булшны малтлага ..
Улс төр 2026-08-22 12:57“Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестивал..
Энтертайнмент 2026-08-22 12:29Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” ни..
Улс төр 2026-08-22 11:44Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Н..
Нийгэм 2026-08-22 11:02COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилт..
Улс төр 2026-08-22 09:30Сүхбаатар, Дорнодын өмнөд болон зүүн хэсгээр уса..
Байгаль орчин 2026-08-22 09:20Ардчилсан Залуучуудын Холбооноос Удирдлагын Акад..
Нийгэм 2026-08-22 09:17ОХУ зүүн тэнгисийн пуужин туршин сургуулилалт хи..
Дэлхийд 2026-08-22 09:15COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оо..
Улс төр 2026-08-22 09:04Хүннүгийн язгууртны хамгийн том булшны малтлага үргэлжилж байна
Улс төр 2026-08-22 12:57Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр ..
Улс төр 2026-08-22 11:44COP17: Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнийг танилцуулах ажиллагаа болно
Нийгэм 2026-08-21 19:26COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийгэм 2026-08-22 07:11"Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Улс төр 2026-08-23 11:08Монголын бэлчээрийн экосистемийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбох боломжийг хэлэлцэв
Улс төр 2026-08-22 13:05"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр /2026.08.21/
Нийгэм 2026-08-21 20:00ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан
Байгаль орчин 2026-08-23 15:19Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Нийгэм 2026-08-23 13:05COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
Улс төр 2026-08-22 09:30COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
Улс төр 2026-08-22 09:04ОХУ зүүн тэнгисийн пуужин туршин сургуулилалт хийсэн тухайгаа мэдээлэв
Дэлхийд 2026-08-22 09:15Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ
Нийгэм 2026-08-22 11:02ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Байгаль орчин 2026-08-22 06:45COP17: 500 гаруй сайн дурын идэвхтэн цэнхэр, ногоон бүсэд ажиллаж байна
Нийгэм 2026-08-23 12:00Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоо..
Улс төр 2026-08-22 14:50Хархорум хотын тогтвортой хөгжлийн бодлого, төлөвлөлтийг танилцууллаа
Нийгэм 2026-08-23 10:31Ардчилсан Залуучуудын Холбооноос Удирдлагын Академи хамтран "1000+ хөтөлбөр" хэрэгжүүлнэ
Нийгэм 2026-08-22 09:17ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан
Байгаль орчин 2026-08-22 14:33УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийгэм 11 цаг 51 минутын өмнөДЭЛХИЙН ХҮМҮҮС: Оросын аугаа зохиолч А.П.Чехов
22 цаг 19 минутын өмнөОнцгой байдлын албанаас төрсөн 4 дэх эмэгтэй докторт хүндэтгэл үзүүл..
2026-08-22 23:45Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хур..
2026-08-22 00:19COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.дол..
2026-08-21 02:05COP17: Барилгын салбарын ногоон шилжилтийг хүний эрх, тогтвортой хөг..
2026-08-21 02:03Нийслэлийн хүүхдийн 341 дүгээр тус цэцэрлэгт хамрагдах хүсэлтэй хүүх..
2026-08-19 09:58Дотуур цус алдалт
2026-08-19 06:51Э.Хишигдорж: Өнгөрсөн онд 8 мянган гаруй хүн хавдраар өвчилсөн байна
2026-08-18 20:28COP17: Сайн дурын идэвхтнүүд цэнхэр, ногоон бүсэд ажиллаж байна
2026-08-18 17:59Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
2026-08-18 09:49Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлти..
2026-08-17 14:07COP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ
2026-08-17 09:16ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээ..
2026-08-16 14:35“СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ
2026-08-16 09:15Европын холбоонд нүүрсээр ажилладаг цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэ..
2026-08-15 19:47Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ..
2026-08-15 19:08Мопед, түүний төрөлд хамаарах скүүтерийг жолоодож явган хүний гарцаа..
2026-08-15 07:43"Онцгой амралт" реалити шоуны ялагчид тодорлоо
2026-08-14 23:54АТГ: “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ыг хянан ..
2026-08-14 21:57ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
2026-08-14 18:27Хурд агентлаг
“Алтан төлийн эзэн”-д нэр дэвшигчдийн материалыг хоёрдугаар сарын 1 хүртэл авна
ITEC хөтөлбөрт 3500 гаруй монгол хүн хамрагдаад байна
Дэлхийн Энх тайвны өдрийг тэмдэглэлээ
НИЙТЛЭЛЧИД
Билгийн нүдээ гэж...
"Хааны гүнж” Лиза Мария Пресли
Нутаг буцаагүй хун...
Хөтөлбөр
Бидэнтэй нэгдээрэй