Шууд Chart

“Болор цом-42” яруу найргийн наадам ирэх сарын 26-нд болно

2024-10-28 13:16:00

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом-42” яруу найргийн наадам арваннэгдүгээр сарын 26-нд Улаанбаатар хотод болно.

“Болор цом-42” наадамд шүлгээ сойх, оролцох хүсэлтэй хүмүүс энэ онд бичсэн, чөлөөт сэдэвтэй хоёр бүтээлээ арваннэгдүгээр сарын 20-ны 20.00 цагаас өмнө mze.khoroo@gmail.com цахим шуудангийн хаягаар илгээх эсвэл Монголын зохиолчдын ордны 207 тоотод овог нэр, холбоо барих утсаа тодорхой, гаргацтай бичиж ирүүлэх боломжтой. Уран бүтээлчдэд наадамд сойх бүтээлээ урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлээгүй байх ёстой аж.

“Болор цом-42” яруу найргийн наадмын эхний шатны дүнг арваннэгдүгээр сарын 22-нд танилцуулна. Цомын эзнийг тодруулах сүүлийн шатны шалгаруулалт Улс тунхагласны баярын өдөр Соёлын төв өргөөнд тодорно.


“Болор цом-42” яруу найргийн наадам ирэх сарын 26-нд болно  
Үзсэн: 1002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй