Одоо мөрдөж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хууль”-ийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хууль" болгон шинэчлэхээр салбарын яам ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам шинэчлэн боловсруулж байгаа хуулиндаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн санаа бодлыг тусгах. Мөн гадаад улсын туршлага зөвлөмжийг сонсох зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт АНУ-ын дипартментийн олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан зөвлөх Жудит Хюман оролцож, хуулийг хэрхэн боловсронгуй болгох талаар санал зөвлөмж өгсөн байна.
Энэ тухай Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлтсийн дарга Н.Батдулам ярьж байна.
| Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг хуульд тусгана | ||
| Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.