Нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтын камерийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрмийн 11.10-д заасан “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно” гэж заасныг хэрэгжүүлэн, нийтийн тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор зөрчлүүдийг илрүүлж эхэлсэн.
Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ, ICT группын төсөл хариуцсан нэгжтэй хамтран "Автобусны камераар зөрчил илрүүлэх нь" сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсан инженер техникийн ажилтнууд нь сургалтаар авсан мэдээллийг жолооч нарт түгээж, зөрчлийн мэдээллийг чанаржуулснаар чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөтэй байлгах, зорчих хугацааг багасгах ач холбогдолтой гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
| "Автобусны камераар зөрчил илрүүлэх нь" сургалт зохион байгууллаа | ||
| Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.