Шууд Chart

2024 оны өвлийн шалгалтын бүртгэл арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цагт дуусна

2024-11-08 15:33:58

2024 оны өвлийн шалгалтын бүртгэл дуусахад 2 хоног үлдлээ.
 
Та eyesh.eec.mn цахим хуудсаар Монгол хэл бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтад бүртгүүлэх боломжтой.
 
Бүртгэл 2024 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18:00 цагт дуусах ба бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй.
 
Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар дамжуулан шалгалт өгөх хичээлээ нэмж болно.
 
Бүртгэл дуусахаас өмнө шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлснөөр таны бүртгэл баталгаажих болохыг анхаарна уу.
 
Шалгалтын суудлын хуваарь 2024 оны 11-р сарын 25-нд гарах тул шалгуулагчид заасан хугацаанаас хойш eyesh.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч хэвлэж авахыг Боловсролын үнэлгээний төвөөс зөвлөж байна. 

2024 оны өвлийн шалгалтын бүртгэл арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цагт дуусна   
Үзсэн: 1252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй