Шууд Chart

Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн барилгын үйл явцтай танилцлаа

2024-11-08 17:34:12

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд тус улсын Засгийн газрын хүмүүнлэгийн буцалтгүй тусламж баригдаж байгаа Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн барилгын үйл явцтай ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян танилцлаа.

Тус ангийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн, иж бүрэн гурван давхар, төмөр бетон бүтэцтэй, Мак Евро блок дүүргэлттэй 1400 метр квадрат хэмжээтэй бөгөөд ирэх 2025 оны зургаадугаар сард ашиглалтад орох юм.

Шинэ барилгатай болсноор аливаа аюулт үзэгдэл, ослын үед мэдээллийг шуурхай хүлээн авах, дамжуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, удирдлага зохицуулалтаар хангах боломж бүрдэнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн барилгын үйл явцтай танилцлаа  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй