Шууд Chart

АНУ-ын Ойн албаны сургагч багш нартай хамтарсан уулзалтыг зохион байгуулж байна

2024-11-15 11:17:47

Онцгой байдлын ерөнхий газрын "Стратегийн баримт бичиг боловсруулах, сургалт зохион байгуулах техникийн ажлын хэсэг" АНУ-ын Ойн албаны сургагч багш нарын хамтарсан уулзалтыг зохион байгуулж байна.

Уулзалтаар 2025-2026 оны ажлын төлөвлөгөөг боловсруулах, туршлага солилцох, оролцогчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр харилцан санал солилцож байгаа юм.

ОБЕГ, АНУ-ын Ойн алба нь хамтран тус улсын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2019 онд “Гэнэтийн ослын удирдлага” сэдэвт сургалт, 2022 онд “Шуурхай удирдлагын төвийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт цахим сургалтыг, 2023, 2024 онд “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 


АНУ-ын Ойн албаны сургагч багш нартай хамтарсан уулзалтыг зохион байгуулж байна  
Үзсэн: 375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй