Шууд Chart

Сурагчид “Минж үржүүлэх нутагшуулах төв”-д зочиллоо

2024-11-15 11:59:26

“Минж үржүүлэх нутагшуулах төв”-д Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 151 дүгээр сургуулийн сурагчид зочиллоо.

Тус газрын “Минж үржүүлэх, нутагшуулах төв” нь минжийг үржүүлж байгальд суллан тавихаас гадна иргэд олон нийтэд экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулдаг.

Сурагчид минжний амьдралын онцлог, байгаль экологид гүйцэтгэх үүрэг, Туул голд нутагшуулсан минжний талаар болон нийслэлийн нутаг дэвсгэр дэх зэрлэг амьтад, суурьшлын бүсэд орж ирсэн амьтдын талаар танилцуулга сонсож, харилцан ярилцлаа гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. 


Сурагчид “Минж үржүүлэх нутагшуулах төв”-д зочиллоо   
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй