Шууд Chart

Аюулт үзэгдэл, ослын 111 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

2024-11-18 09:18:29

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 111 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 92 нь гал түймэр, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Аюулт үзэгдэл, ослын 111 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ  
Үзсэн: 440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй