Шууд Chart

Нийт 37 аж ахуйн нэгж байгууллага, 73 иргэнд ангиллын гэрчилгээ олгоод байна

2024-11-18 11:16:07

Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын даргын гаргасан “Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөн туслах, үзлэг, хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийн дагуу хяналт шалгалт хийж эхлээд байна.

Тухайн хяналт шалгалтаар нийслэл, дүүргийн мэргэжилтэн, байцаагч, авто үйлчилгээний мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хяналт шалгалт хийх юм.

Өнөөдрийн байдлаар шалгалтын үр дүнд Авто үйлчилгээний ангиллын гэрчилгээг 37 аж ахуйн нэгж байгууллага, 73 иргэнд олгоод байна.

Нийтийн тээврийн бодлогын газраас Авто үйлчилгээний ангиллын гэрчилгээ аваагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг тус гэрчилгээгээ авахыг зөвлөж байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 


Нийт 37 аж ахуйн нэгж байгууллага, 73 иргэнд ангиллын гэрчилгээ олгоод байна  
Үзсэн: 453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй