Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид баривчлан, 11 дүгээр сарын 16-ны өдөр албадан гаргаж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсад дахин ирэх эрхийг хязгаарлалаа.
Тэрбээр нутагтаа эрүүгийн гэмт хэргийн учир удаа дараа ял шийтгэгдэж байсан, дахин гэмт хэрэг үйлдэн Монгол Улс руу оргон зугтаж, хуурамч бичиг үйлдэн оршин суух зөвшөөрөл авсан байжээ.

Эх сурвалж: ГИХГ
| Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан гадаадын иргэнийг баривчилж албадан гаргалаа | ||
| Үзсэн: 807 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.