Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан НҮБ-ын байранд хүлээн авч уулзан, санал солилцлоо.
Уулзалтын үеэр Эваристе Коуасси-Комлан НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулдаг үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч улмаар алслагдсан хөдөө орон нутагт 2-5 насны гурван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа асуудлын шийдвэрлэхийн тулд “Сургалтын ухаалаг багц” санаачилгыг хэрэгжүүлэх болсон талаар мэдэгдэв.
Үүний дараа талууд UNICEF Хүүхдийн сангийн эдгээр олон талт үйл ажиллагаанд МҮОХ-ны зүгээс дэмжлэг үзүүлэх боломжуудын талаар харилцан санал солилцов.
Цаашид бага наснаас нь эхлэн хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж, эрүүл аюулгүй орчинд өсгөх, спортоор хичээллэх боломжийг хангах, олимпын боловсрол олгож спортоор дамжуулан эх дэлхийн эв найрамдлыг бэхжүүлэх, улмаар Олон улсын нэр алдартай тамирчдыг элч төлөөлөгчөөр Монгол Улсад урьж хүүхэд багачуудыг спортод татан оролцуулахад хувь нэмрээ оруулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

| Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзав | ||
| Үзсэн: 596 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.