Шууд Chart

НИТХ-ын зөвлөлийн хуралдаан эхэллээ

2024-11-22 12:03:49

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн хуралдаан эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын ээлжит бус I чуулган болж зөвлөлөө байгуулсан билээ. Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүний анхны хуралдаан өнөөдөр 85.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар, Нийслэлийн 2025 оны төсвийн төсөл, нийслэлийн нүүрстөрөгчийн хий ялгарлыг цэвэр эрчим хүчээр солих замаар хүлэмжийн хийг бууруулах зарим арга хэмжээ зэрэг асуудлын талаар хэлэлцэж байна. 

Түүнчлэн хуралдаанаар НИТХ-ын II ээлжит бус чуулганы товыг зарлах юм.    

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ


НИТХ-ын зөвлөлийн хуралдаан эхэллээ  
Үзсэн: 494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй