Шууд Chart

НӨАТ-ын төслийг хэлэлцэнэ

2014-09-08 14:37:28

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ.

Хуулийн төсөлд албан татвар төлөгчөөр бүртгэх босгыг инфляци, эдийн засгийн өсөлттэй уялдуулан 10 сая байсныг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр оруулсан байна.

Хуулийг батлавал улсад татвар төлдөг аж ахуйн нэгжийн бараг тал хувь нь хасагдахаар байгааг зарим эдийн засагч хэлж байгаа юм.

Учир нь НӨАТ төлж байгаа бүртгэлтай аж ахуйн нэгжийн 55 хувь нь жилийн борлуулалтын орлого нь 50 даяас дээш   байдаг бол 40 гаруй хувь нь 50 хүртэлх сая төгрөгийн орлоготой. Тиймээс энэ асуудлыг хэрхэн зохицуулахаар байгааг Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Батбаяраас тодрууллаа.
 


НӨАТ-ын төслийг хэлэлцэнэ  
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй