БНСУ-ын Үндэсний аврах газрын дарга, генерал Сеонг Хосеон тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх, хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, алба хаагчдыг БНСУ-ын Үндэсний аврах газарт богино хугацааны туршлага судлах сургалтад хамруулах талаар санал солилцлоо.
БНСУ-ын Үндэсний аврах газрын дарга, генерал Сеонг Хосеон болон тус газрын сургагч багш нар 2024 оны 11 дүгээр сарын 24-өөс 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, ДХИС-ийн сонсогч суралцагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан сургалтыг зохион байгуулж байгаа юм гэж НОБГ-аас мэдээллээ.

| БНСУ-ын Үндэсний аврах газрын дарга, генерал Сеонг Хосеон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.