Шууд Chart

Албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар туршлага хуваалцах бүсийн чуулганд оролцож байна

2024-11-27 14:07:26

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн товчоо албан бус эдийн засаг, албан бус хөдөлмөр эрхлэлт сэдвээр мэдлэг, туршлага хуваалцах бүсийн чуулган Тайланд улсын Бангкок хотод 2024 оны 11-р сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уулзалтаар албан бусаас албан эдийн засагт шилжих шинэлэг арга барил, албажуулах сайн туршлагын талаар Ази, Номхон далайн бүсийн орнуудын Засгийн газар, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөл харилцан мэдээлэл, туршлагаа солилцох юм.

Чуулганд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Ш.Маяа, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогын газрын дарга М.Нямдаваа, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Бизнесийн академийн захирал Д.Асралт нар оролцож байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 


Албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар туршлага хуваалцах бүсийн чуулганд оролцож байна  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй