Шууд Chart

Хөдөлмөрлөж, баялаг бүтээдэг, эрх тэгш нийгмийг бий болгохыг зорьж байна

2024-12-02 13:28:26

Өнөөдөр манай улсад 111.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 15.3 мянга нь л хөдөлмөр эрхэлдэг.

Хөдөлмөрийн тухай хуулинд 25-аас дээш ажилтантай байгууллага нийт ажилтныхаа дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна гэсэн заалт бий.

Аж ахуйн нэгж бүр энэ хуулиа хэрэгжүүлбэл хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа 70-80 мянган иргэнийг ажлын байртай, эдийн засаг, нийгмийн баталгаатай болгох юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийн нас, бэрхшээлийнх нь онцлогт тохирсон, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх зэргээр асуудлаа цогцоор нь харсан нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлэхээр зорьж байна.

Мөн тэднийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болоход нь бодлогын дэмжлэг үзүүлнэ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 


Хөдөлмөрлөж, баялаг бүтээдэг, эрх тэгш нийгмийг бий болгохыг зорьж байна  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй