Шууд Chart

Хууль бус зар сурталчилгааг буулгуулж, зөрчлийг арилгууллаа

2024-12-10 11:19:40

Монополын эсрэг газарт иргэдээс ирүүлсэн “Гудамж талбай, орон сууцны гадна хана болон цахим орчинд электрон тамхины зар сурталчилгааг тогтмол түгээж байгаад хяналт тавьж өгнө үү” гэх гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ.
 
Шалгалтаар Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд авто зам дагуу байршуулсан тулгуурт рекламын самбар, 17 дугаар хороонд байрлах авто зам дагуух барилгын хананд “Vookbar” брэндийн электрон тамхины худалдаа, хэрэглээг дэмжсэн сурталчилгааг олон нийтэд ил харагдах байдлаар байршуулсан байсныг тогтоолоо.
 
Дээрх зар сурталчилгааны агуулга нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.3, 7.3.1, 7.7-д заасныг тус тус зөрчсөн тул хууль бус зар сурталчилгааг түгээсэн аж ахуйн нэгжид Монополын эсрэг газрын Улсын байцаагчийн 64 дугаартай албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, хууль бус зар сурталчилгааг буулгуулж, зөрчлийг арилгууллаа гэж Монополын эсрэг газраас мэдээллээ. 

Хууль бус зар сурталчилгааг буулгуулж, зөрчлийг арилгууллаа  
Үзсэн: 551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй