Шууд Chart

ӨНӨӨДӨР: Амины орон сууцны мэдээллийн төвийн нээлт болно

2024-12-18 07:51:26

Өнөөдөр буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд

09:00 цагт: Хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно. /Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй/. Утас: 75050801, 75050802, 75050803, 75050804


Монцамэ агентлагийн Мэдээллийн төв

09:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний бодлого, хэрэгжилтийг хангах хүрээнд “Эрүүл мэндийн сэтгүүл зүй”-н хөтөлбөрийг их, дээд сургуулиудад заах багш нарыг чадавхжуулах, чиглүүлэх зорилгоор "Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг их, дээд сургуулиудад нэвтрүүлэх нь" уулзалтыг зохион байгуулна. Утас: 99106580


Хүний эрхийн үндэсний комисс

11:30 цагт: ХЭҮК, Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас Тогтвортой хөгжлийн тэгш бус байдлыг бууруулах нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хүний эрх-Төсөв-Тэгш байдал" сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зарласнаа дүгнэж танилцуулна.


Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

12:00 цагт: Ардын жүжигчин А.Энхтайваны “Тэнгэрийн элч” дуурийн тоглолтын талаар хэвлэлийн хурал зарлав.


Еco build megastrore

15:00 цагт: Амины орон сууцны мэдээллийн төвийн нээлт болно. Утас: 11-310612; 77175757


ӨНӨӨДӨР: Амины орон сууцны мэдээллийн төвийн нээлт болно  
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй