Шууд Chart

Сүхбаатарын талбай-Скай ресорт, Офицеруудын ордон-Тэрэлж чиглэлд нэмэлт автобус үйлчилнэ

2024-12-19 11:35:00

НИТХ болон НЗДТГ хамтран сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг агаарт гарах боломж нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргах талаар олон нийтийн дунд цахимаар санал асуулга явуулсан.

Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Иймд энэ бямба гараг буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн доорх цагийн хуваарийн дагуу "Сүхбаатарын талбай - Скай ресорт", "Офицеруудын ордон - Тэрэлж" чиглэлд нэмэлт автобус явахаар боллоо.

Автобус ирж, очих цагийг танилцуулж байна. 


Сүхбаатарын талбай-Скай ресорт, Офицеруудын ордон-Тэрэлж чиглэлд нэмэлт автобус үйлчилнэ   
Үзсэн: 960 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй