Шууд Chart

Ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгааллын цогц тусламж үйлчилгээтэй болно

2024-12-19 12:43:47

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвөөс Эрүүл насжилтын 2021-2030 оны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа зөвлөснийг хүлээн авч Монгол Улсад Эрүүл насжилтыг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвийн Эрүүл насжилт хөтөлбөрийн ахлагч Микико Канда, Эрүүл насжилт хөтөлбөрийн мэргэжилтэн Април Сивон нар Монгол Улсад Эрүүл насжилтын арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Тэднийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албаныхан хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ДЭМБ-аас баталсан Эрүүл насжилтын төлөвлөгөөний хүрээнд дунд хугацааны төлөвлөлт хийх, ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулах талаар мэдээлэл солилцлоо гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 


Ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгааллын цогц тусламж үйлчилгээтэй болно  
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй