Шууд Chart

УОК-ын Шуурхай штабт ажиллаж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

2024-12-19 13:41:00

Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил УОК-ын Шуурхай штабт ажиллаж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болоод орон нутагт ажилласан ажлын хэсгүүдийн тайлантай танилцлаа.

Улсын хэмжээнд нийт 17.913 өрхийн 7.329.400 толгой мал отор, нүүдэл хийж байна.

Шуурхай бүлгийн 7 ажлын хэсгийн 50 гаруй алба хаагч 21 аймгийн 103 сумын 282 малчин өрхийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймаг, орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажилласан гэдгийг танилцууллаа.

Энэ үеэр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болоод тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 


УОК-ын Шуурхай штабт ажиллаж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй