Шууд Chart

Захирлуудын англи хэлний шалгалтыг авч дууслаа

2013-07-30 15:11:30

Төрийн өмчийн дөрвөн сургуулийн захирлуудын англи хэлний шалгалт түр хойшлоод байсан. Харин энэ шалгалтыг өчигдөр авсан байна. Шалгалтын материалыг өнөөдөр төрийн албаны салбар зөвлөлд хүлээлгэн өглөө гэж БШУЯ-ны стратеги төлөвлөлтийн газрын дарга Насанбаяр хэллээ. Төрийн албаны салбар зөвлөлөөс томилогдсон комиссын ажил ийнхүү дуусгавар болж байна. Төрийн албаны салбар зөвлөлд дүнг өргөн барьснаас хойш Төрийн албаны зөвлөл олон нийтэд дүнг мэдээлэх, нэр дэвшигчдийн авсан оноог танилцуулах үүрэгтэй. Эдгээр сургуулиудын захирлын суудалд нэр дэвшиж, шалгарсан тус тус нэг хүний нэрийг салбарын Сайдад өргөн барьснаар Сайд баталгаажуулж сургуулийн захирал томилогдох ёстой юм байна.  Сонгон шалгаруулалтанд МУИС, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, ШУТИС, ХААИС-ийн захиралууд оролцсон юм.

       


Захирлуудын англи хэлний шалгалтыг авч дууслаа  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй