Шууд Chart

“CU сүлжээ” дэлгүүрээс дээрэм хийсэн этгээдийг саатуулжээ

2024-12-22 14:23:59

“CU сүлжээ” дэлгүүрийн ажилтан охинд хутга тулгаж, мөнгө дээрэмдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон саатуулжээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан курткатай 18 орчим насны хүн дэлгүүрээс юм авах гэж байгаа юм шиг тойрч явж байснаа цаасны хутга тулгаж, айлган сүрдүүлж, гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдчихлээ" гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, тус гэмт хэргийг үйлдсэн “М”-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Сэжигтэй этгээд “М” нь өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан байна.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

“CU сүлжээ” дэлгүүрээс дээрэм хийсэн этгээдийг саатуулжээ  
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-22 14:54
Баянголын цагдаа нар хулгайчиддаа хайртай. Ялангуяа гар утасны

Бидэнтэй нэгдээрэй