Шууд Chart

Хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болжээ

2024-12-25 14:42:16

Манай улс хүнс, эм, хүнд металлын аюулгүй үзүүлэлтийг өндөр хувиар шинжлэх лабораторитой болоод байна.

“Үндэсний лавлагаа лаборатори”-т жимс, хүнсний ногооны пестицидийн үлдэгдлээс гадна эмийн болон хүнд металлын үлдэгдлийг нарийн тодорхойлох боломжтой болжээ.

Өмнө нь аюулгүйн үзүүлэлтийг 60 хувь хүртэл үздэг байсан бол энэ онд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр аюулгүйн үзүүлэлтийг 80 хувьд хүргэж чадсан байна.

Мөн хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болсныг “Үндэсний лавлагаа лаборатори”-ийн Ерөнхий захирал О.Нандин-Эрдэнэ ярилаа.


Хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болжээ   
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй