Шууд Chart

ӨНӨӨДӨР: “2024 оны онцлох хүүхэд”-ийг алдаршуулна

2024-12-25 08:15:45

Өнөөдөр буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Нийслэлийн прокурор газар

09:00 цагт: Бусдад эд хөрөнгөө алдаж хохирсон иргэн хуулийн байгуулагад хандаж мэдээлэл хийнэ. Утас: 90918818.


МУИС-ийн номын сан

09:00 цагт: ШУА-ийн “Хошуу нутаг судлал” эрдэм шинжилгээний цуврал хурлаар Засагт хан аймгийн Ялгуусан хутагтын шавьд хамаарах бүс нутгийн түүх, соёлын өв, архив баримтыг танилцуулна. ШУА, МУИС, ТЕГ, МУБИС, “Чингис хааны Өв, соёл" хүрээлэн, их дээд сургуулиас архивын нийт 13 илтгэлийг хэлэлцүүлнэ.


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

10:00 цагт: НИТХ-ын ээлжит бус III хуралдааны хэлэлцүүлэгтэй. Утас: 89090657, 86863930.


Улаанбаатар Галлерей төв

10:00 цагт: “2024 оны онцлох хүүхэд”-ийг алдаршуулах үйл ажиллагааны нээлт болно. Арга хэмжээг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран зохион байгуулж байна. Утас: 89017101


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: “Тугалчин хүү” брэндийн үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад томуу ихэссэн энэ үед нийгмийн хариуцлагын хүрээнд 12-р сарын 28-29-нд Сансрын “И-март” болон хорооллын “Номин” их дэлгүүрт эмчилгээний тосондоо 1+1 урамшуулал зохион байгуулж буй талаар мэдээлнэ.

11:30 цагт: “Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатарыг хорьсон нь улс төрийн захиалга уу сэдвээр мэдээлэл өгнө.

12:00 цагт: Үндсэн хууль зөрчсөн хуулийн өөрчлөлтийн талаар иргэний нийгмийн байгууллагуудаас мэдээлэл хийнэ.


ӨНӨӨДӨР: “2024 оны онцлох хүүхэд”-ийг алдаршуулна  
Үзсэн: 531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй