Шууд Chart

28 дугаар сургуулийн 960 хүүхдийн суудалтай бага сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо

2024-12-25 12:45:34

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 28 дугаар сургуулийн 960 хүүхдийн суудалтай бага сургуулийн барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус барилгын А,В,С блокууд нь зоорьтой 3 давхар, Д блок нь зоорьгүй 1 давхар бөгөөд хичээлийн анги танхим, спорт заал, урлаг заал, лабораторийн өрөө, багш ажилчдын өрөө, номын сан, гал тогоо, ариун цэврийн өрөө, агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтыг "Содон номин констракшн ХХК" гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР


28 дугаар сургуулийн 960 хүүхдийн суудалтай бага сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо  
Үзсэн: 738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй