Шууд Chart

Роботууд хүний стрессийн түвшинд тулгуурлан хариу үйлдэл хийнэ

2024-12-27 09:09:03

Роботууд удахгүй хүний сэтгэл хөдлөлийг биед нь хүрэх замаар мэдэрдэг болох тухай эрдэмтэд онцолж байна.

Тэдний судалгаагаар энэ нь сэтгэл хөдлөлийг хэмжих ирээдүйтэй арга гэдгийг тэмдэглэлээ.

Хөлс, мэдрэлийн үйл ажиллагаанаас хамаардаг арьсны дамжуулалт нь арьс цахилгааныг хэрхэн дамжуулж байгааг илэрхийлдэг. Энэ нь нүүр царай таних, дуу хоолойн шинж чанараас ялгаатай нь ямар ч нөхцөлд найдвартай ажилладаг аж. Тиймээс ирээдүйд роботууд хүний стрессийн түвшинд тулгуурлан өнгө аяс, үйлдлээ тохируулж чаддаг болно.

Судлаачид тус аргыг сайжруулж, илүү нарийвчлалтай болгохын тулд бусад физиологийн дохиотой хослуулахыг зорьж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 


Роботууд хүний стрессийн түвшинд тулгуурлан хариу үйлдэл хийнэ  
Үзсэн: 1431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй