Шууд Chart

Дуураймал дүрэмт хувцас хилээр оруулахыг завджээ

2014-09-10 14:06:48

300 хайрцаг бүхий 17500 ширхэг сурагчийн дүрэмт хувцас хилээр оруулахыг завдаж саатуулагдлаа.

Монгол Улсын хилд ойрын үед гарсан зөрчлийн мэдээг өнөө өглөө Хил хамгаалах ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд нэгтгэн олон нийтэд мэдээллээ.
 
Улсын хилээр сурагчийн дүрэмт хувцас их хэмжээгээр оруулахыг завдаж хилчдэд саатуулагдсан тохиолдол гарчээ. Монгол Улсын Засгийн газраас холбогдох шийдвэр гарч, сурагчийн дүрэмт хувцсыг хийх аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт явуулан, хөрөнгө санхүүг шийдэж өгсөн.
Аж ахуйн нэгжүүд ч сурагчийн дүрэмт хувцсыг оёж хүүхдүүддээ хүргэсэн билээ. Гэтэл дээрх аж ахуйн нэгжүүдийн нэр хаягийг барьж Хятад улсад сурагчийн дүрэмт хувцас хийлгэж импортлохыг завдсан бололтой юм.
 
Эцэг, эхчүүд сурагчийн дүрэмт хувцас авбал хийсэн газрын хаяг шошгийг сайн нягтлах хэрэгтэй юм байна. Энэ тухай Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа н.Баасанжаргалаас тодруулсныг сонсоцгооё.

Дуураймал дүрэмт хувцас хилээр оруулахыг завджээ  
Үзсэн: 1633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-09-10 17:52
twitter eer oulenmench geed company nii huvtsas gej baisan sh dee

Бидэнтэй нэгдээрэй