Шууд Chart

"Улаанбаатарын мөнгөн шөнө-2024" цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

2024-12-31 08:56:53

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг Нийслэлийн тээврийн газраас хийсэн байна. 

Арванхоёрдугаар сарын 31-нд төв талбайд "Улаанбаатарын мөнгөн шөнө-2024" баярын цэнгүүн өндөрлөсний дараа их багтаамжийн 18 автобус 18 чиглэлд үнэ төлбөргүй үйлчлэх аж. Нийтийн тээврийн автобус 00.30 цагт дараах чиглэлүүдэд зорчино.

Тодруулбал, “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолт, шинэ жилийн баярын үйл ажиллагааны дараа 18 их багтаамжийн автобус Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолуудаас 18 чиглэлд Шархад, Офицеруудын ордон, Жанжин клуб, Улиастай, Сэлбэ амралт, Толгойт, Улаанчулуут, Орбит, Зүүн салаа, Баруун салаа, 5 шар, Зайсан, Нисэх, Яармаг, 3,4 хороолол, Хайлааст, Чингэлтэй /Зүрх уул/, Баянхошуу чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ.


"Улаанбаатарын мөнгөн шөнө-2024" цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ  
Үзсэн: 551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй