Шууд Chart

Хилчид төөрсөн иргэнийг олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ

2025-01-02 12:52:05

Дундговь аймгийн Адаацаг сумын иргэн М нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийг зорьж яваад автомашиных нь бензин дуусжээ. 

Иргэн М тусламж хүсэхээр явганаар явж, улмаар хилийн зурваст нэвтрэн төөрчээ. 

Түүнийг хилийн цэргийн ...дугаар салбарын Ахлах дэслэгч У.Уртнасан, дэслэгч Б.Эрхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа улсын хилээс 9 км төөрснийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны 23:20 цагт илрүүлэн хилийн салбарт татаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна. 

Эх сурвалж: ХХЕГ 


Хилчид төөрсөн иргэнийг олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ  
Үзсэн: 1564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй