Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр өдөртөө дулаахан байх боловч, маргааш нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, цочир хүйтрэнэ.
2014 оны 09 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ
Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, говь, талын нутаг болон Туул голын сав газраар 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
| Улаанбаатарт 27 хэм дулаан | ||
| Үзсэн: 1024 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.