Шууд Chart

С.Цэрэнчимэд дэлхийн аварга болов

2014-09-11 09:31:42

"Ташкент 2014" ДАШТ-ий гурав дахь өдөр манай эмэгтэй дөрвөн бөх дэвжээнд гарснаас 60 кг-д хүч сорьсон "Алдар" спорт хорооны тамирчин, дэлхийн залуучуудын аварга, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт 19 настай ОУХМ Сүхээгийн Цэрэнчимэд Дэлхийн аварга хэмээх хүндтэй цолны эзэн болж Монгол түмнээ баярлуулсан үйл явдал боллоо.

С.Цэрэнчимэд энэхүү тэмцээнд анх удаа оролцож байгаа бөгөөд  ОХУ-ын Наталья Гольцт, Японы Кацүки Сакагаки, Финландын Олли Петра Маарит нарыг дараалан ялж алтан медалийн төлөө Азербайжаны бөх олимп, дэлхийн мөнгөн медальтныг сөхрүүлэн Дэлхийн аварга цол хүртсэн юм.

Дэлхийн насанд хүрэгчдийн болон залуучуудын аварга, ОУХМ Сүхээгийн Цэрэнчимэд нь 1995 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрж 2013 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дугаар бүрэн дунд сургууль төгссөн. Япон улсын Окиямагийн их сургуульд суралцаж байсан. 2007 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж “Алдар” спорт хороонд дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Тэрбээр үндэсний шигшээ багт 2013 онд тамирчнаар орсон. 2011 онд спортын мастер, 2013 онд ОУХМ цол хүртсэн. Хүүхдийн спортын наадмаас алт, өсвөр үеийн УАШТ-ээс хүрэл, хошой алт, залуучуудын улсын хошой алт, Бүх ард түмний спортын наадмаас мөнгө, УАШТ-ээс мөнгө, хошой алтан медаль хүртээд байна.
 
Залуу тамирчиндаа баяр хүргэж, спортын их амжилт хүсье.
 

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

С.Цэрэнчимэд дэлхийн аварга болов   
Үзсэн: 3175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-09-11 17:29
Монголын ард түмэнд алтан медаль алс холоос сайхан барилдаж авчирч байгаад маш их баярлаж байна.Дасгалжуулагч багшдаа"Их баярлалаа" гэж хэлмээр байна.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-09-11 09:40
Баяр хүргэе. Дүү минь чамд маш их ирээдүй байна шүү

Бидэнтэй нэгдээрэй