ОХУ-д суралцах оюутнуудыг нэгдсэн байдлаар элсүүлдэг байхаар ярьж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, ОХУ-д суралцах оюутнуудынхаа тоог нэмэгдүүлэхээр манай талаас Оросын талтай ярьж байгаа. Гэхдээ манайхаас ОХУ-д сурахаар хуваариа авсан оюутны заримыг сургууль нь хүлээж авалгүй буцаах тохиолдол их байдгийг салбарын сайд нь хэлж байна.
Тиймээс Монголдоо тэнцэж хуваарь авсан хүүхдүүдийг нэгдсэн байдлаар эндээс шалгаруулж, ОХУ-д аль, аль сургуульд сурахыг зарладаг тогтолцоо руу шилжихээр ажиллаж байна гэж БШУ-ны сайд Л.Гантөмөр ярилаа.
| ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтын журмыг өөрчилнө | ||
| Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.