Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын сургууль хүүхдүүдээс оо-ийн цаас, хоолны ногоо, бичиг хэрэг, цэвэрлэгээний материал авч ир гэж шаардаад байна гэж орон нутгийн сонсогч н.Энхмаа манай агентлагт өнөөдөр мэдээллээ.
Сонсогч н.Энхмаагийн мэдээллийн дагуу бид Боловсрол шинжлэх ухааны яамнаас энэ талаар тодруулахад, "Манай яамны зүгээс албан ёсоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас сургалт болон цэвэрлэгээ, ариутгалын бодис цуглуулах, хүнсний ногоо авах талаар ямар нэг чиглэл өгөөгүй. Тийм бодлого ч байхгүй" гэсэн хариу өглөө.
Боловсрол шинжлэх ухааны яамны мэргэжилтэн Дуламханд ярилаа. Түүний хэлж байгаагаар “Сургууль ямар нэг эд зүйлс сурагчдаас нэгдсэн байдлаар авах ёсгүй” юм байна. Иймд та асуудлаа сургуулийн захиргаа болон орон нутгийн боловсролын газарт хандаж шийдүүлнэ үү.
| Сурагчдаас хоолны ногоо, цэвэрлэгээний материал авчрахыг шаарджээ | ||
| Үзсэн: 1668 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.