Шууд Chart

Онцгой байдлын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг зохион байгуулна

2025-01-22 12:36:53

Сүүлийн жилүүдэд төрийн албаны тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг албан хаагчид үүрэг гүйцэтгэх явцдаа гэмт халдлага, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөх, амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна.

Тиймээс онцгой байдлын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэг зохион байгуулахаар боллоо.

2024 онд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудад албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албан даалгавар хүргүүлсэн.

Энэ хүрээнд улсын үзлэгийг зохион байгуулж, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа газар, хэлтэс, анги, салбаруудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт, дүгнэлт өгч цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах юм.

Улсын үзлэг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд ХХҮЕГ, аймаг, дүүргийн хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа газар, хэлтэс, гал түймэр унтраах, аврах, эрэн хайх аврах анги, салбарууд хамтран ажиллана гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 


Онцгой байдлын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг зохион байгуулна  
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй